Миний гэгээн өдрүүд

. 2006-11-10 - Дурлал гээд л зөндөө дууллаа.

Ангилал: Шүлэг
Дурлал гээд л зөндөө дууллаа.
Дуу чагнан зөндөө хүлээлээ.
Ирэхгүй юм уу чи наддаа хонгор минь
Энэ ертөнцийн хаагуур намайгаа хайгаа вэ?

Өөрийг чинь сэтгэлдээ мөрөөдлөөрөө зурж
Yзэсгэлэнг чинь биширч удаан ширтлээ.
Хайртай гээд тэврэхэд чинь сэтгэл минь уяарч
Халуун зүрхээ чамдаа бүүр өглөө.

Яагаад ч юм заримдаа хүнүүс төөрчихдөг гэсэн
Яанаа чамайг амьдрал надтай уулзуулзахгүй бол яана?
Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй тэр учралын төлөө
Хэзээ ч ирэхгүй ч байсан чи минь залбираарай!


Зөвхөн чамайг мөрөөдөж амьдралыг туулахаа санаад
Зөндөө удаан уйлчихаад чамайг л бодон тайвширнаа.
Би болзоондоо заавал очно чамд хэлсэндээ хүрнэ
Битгий хоцроорой хонгор минь! Би заавал очно шүү!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2006-11-16 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Burhan Tenger Orshoogerei!
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 28 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax