Миний гэгээн өдрүүд

. 2006-11-10 - Чи зүүдэнд минь ирлээ.



Хамгийн анх намайг үнссэн хаврийн тэр нэг өдрийнх шиг
Хачин баяртайгаар миний зүүдэнд ирлээ.
"Хайртай юу" гэж асуугаад хошуугаа унжуулах надад
"Хайртай байхгүй яахийн" гэж хэлээд чи зүүдэнд минь ирлээ.

Сэтгэлийг чинь гомдоосон зуны тэр нэг өдрийнх шиг
Сэргэлэн нүдэндээ нулимс дуслуулаад
Яасан ч мартагддаггүй сайхан харцаараа ширтэж
"яагаад" гэж надаас асууж чи зүүдэнд минь ирлээ.

Хайрт минь гээд чамайгаа тэврэх яг л тэр агшинд
Хажууд минь утас дуугарч намайг сэрээлээ.
Yүний дараа би зүүдээ санах гэж хичнээн хичээвч
Yнэхээр юу ч миний зүүдэнд үлдээгүй байлаа.
Сэрчихээд санаж ч болохгүй тэртээ холын зүүдхэн минь
Сэтгэлийн гүнд харвасан миний хайрийн од минь дээ...
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2006-11-16 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

naij min saihan bichij baina.

Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 29 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax