Миний гэгээн өдрүүд

. 2006-10-12 - Аз жаргал гэж юу вэ ?

Ангилал: Тэмдэглэл
Аз жаргалын тухай өглөөхөн хөөрөлдсөн бяцхан яриа
-Хүн юун төлөө амьдарч байна вэ
-Зол жаргалын төлөө бас амьд явахын төлөө
-
Зол жаргал гэдэг өөрөө ирдэг юм уу
-Тэмцэж олох байхаа

-Миний бодлоор зол жаргал гэдэг дэргэдүүр минь өдөр бүр урсаж байдаг он цагийн гол бид олж харахгүй өнгөрсөн хоино нээрээ тэр үед жаргалтай байж дээ гэж хэлдэг, Тиймээс өдөр бүр жаргалтай л байдаг санагддаг  Харин тэр жаргалыг би өөрөө үгүй хйигээд байдаг юм болов уу
Чиний бодлоор зол жаргал гэж юу юм бэ тэмцэж олох гээд байгаа зүйл чинь яг юу юм вэ
-Тодорхойгүй
-Зүгээр суугаад идэж уугаад өмсөж зүүхийг хэлдэг юм уу
-Би одоо ээж аавтайгаа уулзаж байвал  естой  зол жаргал  болно Бас сэтгэл санааны нэр хүндийн,,, багтна
-Зол жаргал гэдэг тэр хүний сэтгэл амгалан байх тэр үе юм уу
Яагаад ядуу хүн би өнөөдөр жаргалтай байнаа миний охин сургуульд орлоо гэж ярьдаг юм вэ
-Хүүхдийн ирээдүй тэр хүний  сэтгэл санааг хэлэх байхаа
-Тэгвэл хүн тэр болгон сэтгэл хангалуун амгалан явахдаа уаргалтай гэдэг юм уу
-Тийм байхаа гэхдээн одооний нийгэмд мөнгө хамгийн чухал

Тэгвэл ядуу хүн жаргалтай байж болохгүй гэж үү
 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2011-01-04 -

Бичсэн: Зочин
инээх алга ташилт алга ташилт
Шууд холбоос

. 2009-09-29 - Ок

Бичсэн: Зочин
дээрхийг уншлаа дажгүй шүү.Миний бодлоор байгаа зүйлдээ сэтгэл хангалуун өөрийнхөө чаддаг хүссэн зүйлээ хийх юм болов уу. тэгж л бодож байна.
Шууд холбоос

. 2006-12-31 - zargal

Бичсэн: Зочин
Хайртай гэснээс өөрөө зугтаж
Харь холын хvнд сэтгэл алдаж
Хаа хэзээ ч бvтэхгvй юмны төлөө
Хатаж санааширч явах бас нэгэн жаргал байна.
Шууд холбоос

. 2006-10-12 - Золжаргалын тухай

Бичсэн: Хүслийнжигүүр
Золжаргал гэдэг чинь манай найз охины нэршдэээ.

Хэхэ. За сорри. Ерөөсөө жаргал бол энэ юмаа гэсэн тодорхойлолт байхгүй, байлгах ч хэцүү байхоо. Ядуу, баян, хөгшин, залуу, хар шар гэлгүй л хүн бүхэн өөр өөртөө таарсан жаргалтай байдаг.

Жишээ нь: 5 ам бүлтэй айл өнөөдөр оройн хоолонд 1 хонины толгой чанаж идье. Тэгэхэд:
- ядуу айлын хувьд энэ нь маш их жаргал. тэд өнөөдөр хоосон хоносонгүй. Толгой чанасан шөлөө уугаад, эрүү, хэл, тагнай, чихийг нь хүүхдүүддээ хувааж өгөөд. Аав нь толгойгоо мөлжиж, ээж нь тархийг нь ухаж идээд под хийтэл цадаад жаргалтайгаар хацараа улаа бутаруулан унтаад өгөх болно.
- дундажаар арай доогуур айлын хувьд энэ бол байдаг л нэг явдал. ерөөсөө жаргал ч биш, зовлон ч биш.
гэж байснаа
- дундаж айлын хувьд хонины толгой идээд хононо гэвэл маш хэцүү. Өлсөнө. Юун шөлийг нь уух, шууд л асгана. аягүй л бол хүүхдүүд нь хонины толгой идэхгүй. тэр тархи ухаж иднэ ч гэж байхгүй.
- дунджаас дээгүүр болоод ирэхээр юун хонины толгой вэээ? хонь гаргаад толгой шийрийг нь шууд л хаяж байна.

За за хадуурчвууу яав. хэхэхэ. Гэхдээ толгой гэдэг чинь сайхан хоол шүү.
Би бага байхдаа л наадмаар хонь гаргахад идэж байждэээ. Өвөө эмээ 2 маань толгой чанаад л тагнай идвэл уран болно, хэл идвэл хэрүүлч болно, чих идвэл сонсгол сайжирна, нүд идүүл хараа сайжирна, тархи идүүл ухаантай болно гэээд л. хэхэхээх. Тэгээд бас эмээ маань энэ шаал худлаашдэээ дээр үед л ээж аав маань өөрсдөө сайхан зөөлхөнийг нь идэж, хүүхдүүддээ хатуу судас, шөрмөсийг идүүлэх гэж ингэдэг байсан байх гэдэг байж билээ.
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 33 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax